• Шинэ мэдээ

    Шинэ мэдээ

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Mauris sit amet nisl lectus, id sagittis metus.

  • Зургийн цомог

    Зургийн цомог

    Хамаг бүхэн бороо мэт арилна, Харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ.

  • Мэдээ мэдээлэл

    Мэдээ мэдээлэл

    Мэдээлэлтэй хүн дэлхийг ч захирана..

  • Төлөвлөгөө

    Төлөвлөгөө

    Эхлээд чухлыг нь... /Цаг төлөвлөлтийн талаар/.

  • Хууль эрхзүй

    Хууль эрхзүй

    Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байдаг.

  • Программ хангамж

    Программ хангамж

    Хэрэгтэй бүхнээ эндээс.

заах аргын нэгдэл,секцийн ажиллах журам

0 comments




ХУД- ийн П.Энхболдын нэрэмжит МГС-тай 32 дугаар сургуулийн багш нарын заах аргын
нэгдэл,секцийн ажиллах журам

Нэг. Ерөнхий зүйл.
1.      ЗАН, секцүүд үйл ажиллагаагаа явуулахдаа энэхүү журмыг баримтална.
2.      ЗАН, секц нь боловсролын талаарх төрийн бодлого,стандартад нийцүүлэн сургалтын агуулга арга зүйг боловсронгуй болгох, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх  ажлыг сургууль дээрээ зохион байгуулах, тэдэнд мэргэжлийн талаар туслах, мэргэжлийн хичээлийн сургалтын явцад хяналт тавих зэрэг ажлыг зохион байгуулж явуулна.
Хоёр. ЗАН,Секцийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
1.      Багш  нарын мэргэжил  боловсролыг дээшлүүлэх ажлыг сургууль дээрээ зохион байгуулахдаа дараах чиглэлийг баримтална.

А. Мэргэжлийн чиглэлээр шинээр гарч байгаа ном,товхимол,багш нарын туршлага,өгүүлэл,хичээлийн хөтөлбөр, сурах бичиг,гарын авлага,заах аргын зөвлөмж,шийдвэр зэргийг багш нараар судлуулах

Б.Багш нараар илтгэл,реферат бичүүлэх,сэдвийн боловсруулалт хийлгэх,гарын авлага, зөвлөмж боловсруулах, тэдэнд энэ чиглэлээр туслах

В. Багш нараар бүтээлийн үзэсгэлэн гаргуулах, нээлттэй болон үзүүлэх хичээл заалгах,тайлан хамгаалалт хийлгэх

Г. Анги удирдах,хүүхэдтэй ажиллах эв дүйд сургах чиглэлээр залуу багш нарын дунд ажил зохиох
    2.Сургалтын агуулга,технологийг боловсронгуй болгох ажлыг  дараах хэлбэрээр зохион байгуулна.
         
       А. Хичээлийн кабинетыг шаардлагын түвшинд байгуулан     
            ажиллуулж баяжилтыг байнга хийлгэж хэвших
       Б. Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх,боловсруулах
       В. Сургалтын техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг    
            бүрдүүлж  ашиглах
       Г. Багш нарын бүтээлч санаачлагыг дэмжиж, тэдэнд онол, арга   
           зүйн зөвлөмж өгөх
3.Сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх талаар
А. Улирал тутамд мэдлэгийн төвшин тогтоох шалгалт авах
Б. Шалгалтын дүнд анализ хийж,мөрөөр нь ажил зохиох
4. Багш нарын санаачлага,сурагчдын сурах идэвхийг өрнүүлэх  
     талаар
        А. Сурагчдын дунд секц сонгон хичээллүүлэх
        Б. Сэдэвт ажил уралдаан тэмцээн зохион байгуулах
        В. Хичээлээс гадуур зохиогдох уламжлалт ажлуудад цаг тухайд   
            нь оролцох
       
Гурав. ЗАН,секцийн ахлагчийн үүрэг
1.ЗАН,секцийн ажлыг улирлаар төлөвлөн батлуулж ажиллах хэрэгжилт,биелэлтийн тайланг сургалтын менежерт бичгээр гаргаж өгөх
2.  Багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт тогтмол  хамруулах,хяналт тавих    
3.Багш нарын ажлын гүйцэтгэлийг шалгаж,зөвлөн туслах
4.Удирдах дээд байгууллага сургуулийн захиргаанаас гаргасан шийдвэр, удирдамж,зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Дөрөв. ЗАН, Секцийн ахлагчийн эрх
1.      ЗАН,секцээс зохион байгуулсан ажилд идэвх зүтгэлтэй оролцдог,нээлттэй болон үзүүлэх хичээл заасан,илтгэл реферат бичиж,нэгдэл секцийн ажилд хэлэлцүүлсэн багш нарын ажлын чанар, үр дүнг харгалзан шалгаруулж,нэмэгдэл хөлс олгох талаар сургуулийн захиралд саналаа илэрхийлэх.
2.      Багшийн ажлыг дүгнэх,багшид мэргэжлийн зэрэг олгох,шагнал урамшилд тодорхойлох зэрэг ажлуудад оролцож  энэ талаар шийдвэр гаргахад саналаа оруулах.
Тав. ЗАН, секцийн ажиллах хуваарь
            ЗАН,секцүүд сар бүрийн 1,3-р долоо хоногийн ЛХАГВА   
            гарагийн 12.10- 13.00 цагт нийтээр цуглаж ажлаа явуулна.
Зургаа. ЗАН,секцийн ажлыг дүгнэх журам
             ЗАН,секцийн ахлагч нар ажлын төлөвлөлт,түүний хэрэгжилт,багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр явуулсан сургалт,багш нарын хичээлд суусан,нээлттэй үзүүлэх хичээл заасан, олимпиад уралдаанд оролцсон,шалгалт авч анализ хийсэн зэрэг ажил болон зохиосон бусад ажлынхаа тайланг сар бүрийн эцэст хариуцсан сургалтын менежертээ бичгээр гаргаж өгснийг үндэслэн дүгнэж зохих нэмэгдлийг олгоно./Секцийн багш нарын нэгдсэн дүнгээр тооцно./



 
            





Read more

Хичээл давтах үр өгөөжтэй аргууд-3

0 comments

Үр өгөөжтэй ажиллахын алтан дүрэм
Хичээл давтах болон түүнд саад болдог зүйлүүд
Өдөр  тутмын давтлагын хуваарь
1. Тэр өдөр сурсан сэдвийг дахин нэг хар
2. Гэрийн даалгаврыг хий, дасгал  бодлого бод
3. Дараачийн  өдөр үзэх сэдвийг урьдчилан нэг хар

Өдөр тутмын давтлагын хуваарь гарга
Хөтөлбөр
-Цагийг үр өгөөжтэй ашиглах Юуг хаанаас эхлэхээ шийдэх
-Мэдлэгээ хэр зэрэг өөрийн болгосноо мэдэх
-Хэзээ амрах, хэзээ давтахаа шийдэх
-Ирээдүйд нэг алхам түрүүлж явахад тусалдаг маш сайн арга юм.
-Мартахгүйн тулд тэр өдрийн үзсэн хичээлийг маргааш нь орохгүй ч гэсэн дахин давтах хэрэгтэй.

Багш тэр өдөр үзсэн сэдэвтэй холбогдолтой даалгавар өгөөгүй тохиолдолд хүүхэд гэртээ хэзээ ч тэр хичээлийг сөхөж харахгүй. Эцэг эх нь "Хүү минь хичээлээ давт" гэхэд хүү "Надад хийх даалгавар байхгүй, багш өнөөдөр даалгавар өгөөгүй шүү дээ" гэж хариулна. Ингэснээр хүүхэд нэг асуудлыг хайхрахгүй өнгөрөөж байгаа юм. Ангид үзсэн хичээлийг мартахгүйн тулд нэг бүрчлэн давтах нь түүний нэн тэргүүний зорилго байх ёстой. Ийм учраас хүүхдийн өнөөдөр даалгавар байхгүй гэх нь хичээл хийхгүй байх нэг шалтаг болох юм. Тухайн өдөр үзсэн хичээлүүдээ заавал давтах хэрэгтэй.

Жишээлбэл, математикийн хичээлийн нэг дэвтэр гарга. Дэвтрээ "Өдөрт давтах хичээлийн дэвтэр" гэж хаягла. Хичээл дээр багшийн бодсон бүх бодлогуудыг гэртээ ирээд ахин "Өдөрт давтах хичээлийн дэвтэр"-тээ бич. Яагаад гэвэл сурахад хамгийн сайн арга бол бичиж сурах байдаг. Ингэснээр бүх үзсэн сэдэв толгойд үлдэх болно.

Бүх хичээлийг ийм маягаар бичиж давтах хэрэгтэй. Ингэж давтах нь эхлээд танд хэцүү санагдаж магад. Гэвч өдөр болгон тогтмол хийгээд сурчихвал шалгалтын үеэр, шалгалт ойртохоор учиргүй их давтдаг хүүхдүүдээс илүү сайн амжилт үзүүлэх болно. Шалгалт тулсан үед хичээл хийдэггүй хүүхэд шиг сэдвүүдээ хольж хутгаж, их сандарч тэвдсэнээс болж хамаг юмаа мартаж эсвэл их ядарснаас юу ч хийж чадахгүй өнгөрөх зэрэг хямралд оролгүйгээр өөртөө бүрэн итгэж шалгалтаа сайн өгөх болно.

Хичээлээ давтаж дууссаны дараа багшийн өгсөн даалгаврыг хийх хэрэгтэй.

Даалгавраа хийсэн гэж үзье. Хичээлээ хийгээд дуусав уу? Үгүй. Арай дуусаагүй байна. Маргааш үзэх сэдвийг нэг хар. Унших зүйл байвал уншиж, судлах зүйл байвал судалж бэлтгэл хий. Маргааш багш хичээл тайлбарлахад та бэлтгэлтэй ирсэн байх тул сэдвийг илүү сайн ойлгох болно. Тэгээд орой гэртээ хариад ахин давтах учир сэдвийг бүрэн ойлгож эзэмших болно. Одоо тэр хичээлд муу, амжилт үзүүлэхгүй байна гэж байхгүй. Ийм системээр давтсан байхад асуулт асуухад эсвэл шалгалт авахад торохгүйгээр бүгдийг хийж хариулах болно.
Янз бүрийн ангид бичиж давтах системийг туршиж үзсэн юм. Эхлээд хүүхдүүдэд их хэцүү санагдаж байсан. Тэр ч бүү хэл зарим хүүхдүүд шөнийн 1 цаг хүртэл бичиж байлаа. Дараа нь харин энэ хүүхдүүдэд маш гайхамшигтай өерчлөлт гарсан юм. Богино хугацаанд ангийн хамгийн сайн сурагчидтай эн зэрэгцэх болж, өөртөө бүрэн итгэлтэй болцгоосон. Математикийн хичээлд 40 онооноос илүү авч чаддаггүй Тарик хүү 92, англи хэл дээр 45 онооноос илүү давж чаддаггүй Зэйнэп охин 97, физикийн хичээлд 30-аас илүү гарч чаддаггүй Тугчэ 82 оноо авч сайжирсан юм. Бичиж давтах нь богино хугацаанд нөлөөгөө үзүүлж, хүн болгоныг баярлуулсан. Гэнэт бусдаас өөр болж эхэлсэн. Юуны хүчинд ийм болов? Өдөрт давтах хичээлийн дэвтэр гаргаж тухайн өдөр үзсэн хичээлээ ахин хуулж бичсэний дараа даалгавраа хийж, маргаашийн хичээлийг гүйлгэн хардаг байсны хүчинд...

Хүүхэд гэртээ ирээд хичээлээ батжуулахад нь гэрийнхэн нь дэмжлэг туслалцаа  үзүүлж  байх  хэрэгтэй.

Хүүхэд сургууль дээрээ сурч, гэртээ түүнийгээ бататгана. Бататгахад, дэмжлэг туслалцаа шаардлагатай байдаг. Хэрэв хүүхэд гэртээ ирэхэд ээж нь элдэв асуултгүйгээр инээмсэглэн угтаж байгааг харвал дотроо "миний хайртай ээж, таныгаа хараад би маш их баяртай байна" гэж бодох бөгөөд хичээлээ давтахдаа илүү сайн ойлгох болно.

Аав нь орой гэртээ хөмсөг зангидан бөөн хар үүл шиг духаа үрчийлгэн орж ирээд зандран хашхирч, тэр дуугаар хүүхэд "Яанаа, аав ирлээ, одоо яах вэ?" гэж бодон айж сандран өрөө рүүгээ зугатдаг бол хичээлийг ойлгох чадвар нь буурах болно. Хүүхэд гэртээ ирээд амар тайван байдлыг эцэг эхээсээ харж, айж эмээх явдалгүй баяр хөөр, дэмжлэг туслалцааг тэднээс авч байвал хүүхдийн суралца чадвар 20%-иар дээшилдэг байна.

Гэрийн даалгаврын ач тус


•    Сурсан зүйлсийг баталгаажуулдаг
•    Оюун ухааныг сэргэлэн соргог болгодог
•    Удаан мартуулдаг
•    Гэр бүлийн болон багшийн хүндэтгэлийг олж авахад тусалдаг
•    Хариуцлага үүрч сурдаг
•    Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлдэг.
                  
Хичээл давтахад юу саад болдог вэ?
    а) Зурагт;
Уянга гэртээ ирээд тухайн өдөр үзсэн хичээлүүдээ ахин нэг нэгээр нь дэвтэртээ бичнэ. Дараа нь багшийн өгсөн даалгаврыг хийж дасгал ажиллана. Маргааш үзэх хичээлийн сэдвийг ч бас харлаа. Тэгээд ээжийнхээ хажууд ирээд "Ээжээ, би хичээлээ Фатих гуайн хэлсний дагуу бүгдийг сайн хийлээ. Одоо жаахан зурагт үзэж болох уу?" гэлээ. Хатагтай охиныхоо хичээлийг харвал үнэхээр хийсэн байлаа. Хэлсэн болгоныг нь гүйцэтгэсэн байв. Ээжийнх нь сэтгэл хөөрч баярлан охиныхоо бяцхан хүслийг нь гүйцэтгүүлэхээр зөвшөөрөл олгон "Тэг тэг үр минь, зурагт жаахан үз" гэнэ. Уянга үүргээ биелүүлсэн болохоор аз жаргалтай зурагтаа үзэж эхэлнэ.
Уянга 4 цаг хичээл хийжээ. Дараа нь зурагт үзээд яасан гээч? Давтсан бүх хичээлийнх нь ихэнхийг мартуулах хамгийн хортой зүйлийг хийжээ. Хичээлээ давтсаны дараа зурагт үзэх нь модгүй газар бороо орохтой адил юм. Бороо хамгийн үржил шимтэй шороог урсгадаг бол зурагт сурсан бүх мэдлэгийг устгадаг.
Анхаарлаа төвлөрүүлж хичээл давтахад хамгийн их саад болдог зүйл бол мөн л зурагт юм.
Тэгвэл яах ёстой вэ?
Хүн унтаж байхдаа зарим нэгэн гармон ялгаруулдаг бөгөөд тэр нь аль болох мартахыг багасгадаг нь тогтоогдсон байна. Унтахаасаа өмнө юуг давтаж, юу оролдоно тархи шөнөжингөө тухайн зүйлийн талаар ургуулан сэтгэдэг байна.
Үүнийг хийгээд үзээрэй. Унтахаасаа өмнө нэг дуу сонс. Тэр дуугаа гурван удаа давтан сонс. Дараа нь унт. Өглөө босоод та нүүрээ угаахаар ванны өрөө лүүгээ явж байхдаа тэр дууг аялж байгаагаа анзаарах болно...!
Одоо хичээлдээ муу авах ёс байхгүй... Ойлгоогүй, хийж чадаагүй, хэзээ ч хийж чадахгүй гэсэн юу л байна бүгдийг хийж чадах болно. Үүний тулд хамгийн хүнд гэсэн хичээлээсээ эхэл. Математикийн хичээлд ерөөс олигтой оноо авч чаддаггүй бол юу хийх шаардагатай вэ? Маш амархан. Унтахаасаа өмнө 50 минут математикаа давт. Тэгээд өөр юу ч оролдолгүйгээр унт. Өглөө босоод 15 минут гүйлгэн хар. Үүнийг өдөр болгон хийж чадвал богино хугацаанд математикийг ямар гоё сонирхолтой хичээл болохыг мэдрэх болно.
Хичээл хийнгээ зурагт үзэх нь сайн арга биш. Хичээл хийж байхад зурагт унтраалттай байх ёстой. Тэгэхгүй бол давтсан хичээлээ ойлгохгүй.
Зарим сурагчид "Би зурагт асаалттай байх үед хичээлээ илүү сайн ойлгодог" гэдэг. Магадгүй түүнийг хичээл хийж суухад нөлөөлдөг зүйл, зурагтны асаалттай байх байдал байх. Эсвэл хичээл хийнэ эсвэл зурагт үзнэ. Аль нэгийг нь заавал орхих болно. Хичээл хийж байхдаа хэзээ ч зурагт бүү үзээрэй гэж зөвлөж байна.
б) Компьютер;
Зурагтын талаар хэлсэн зүйл ч үүнд хамааралтай. Хүүхдүүд компьютер дээр удаан суухад сэтгэх ухаан нь аажмаар буурч байна. Шинэ сурах мэдлэгт хаалт болж байна. Компьютер дээр хоёр цагийн турш завсарлагагүйгээр тоглоом тоглосон хүний тархи бодож сэтгэхдээ удаан болж эхэлдэг. Энэ байдал үргэлжилсээр байвал хүүхэд хичээл хийж, шинэ зүйл сурч ойлгож сурахад хүндрэлтэй болно.
в) Найз нөхдийн сонголт;
Хичээл хийж гүйцэтгэхэд хамгийн нөлөөтэй хүчин зүйлсийн нэг бол найз нөхөд байдаг. Найз нөхөд болох сайхан. Найзуудтай их зүйлийг хуваалцдаг. Харин буруу найз нөхөд сонгосон тохиолдолд сургууль соёлд ч, гэр бүлд ч тэр хортой байдаг. Найз нөхөдтэйгөө холбоо харилцаа тогтоох болон хамт өнгөрүүлэхдээ зөв зохицуулах хэрэгтэй.
Амралтын өдөр найз нөхөдтэйгөө бөмбөг тоглож, кино үзэж, зугаалж болно. Харин үргэлж найз нар маань хүсч байна гээд амралтын өдрүүд, хагас бүтэн сайн болгонд болон ажлын өдрүүдийн оройг иймэрхүү өнгөрөөх юм бол жинхэнэ хийх ёстой ажлууд маань цалгардах болно. Сонгосон найз нөхөд үргэлж хамт байх биш, харин хэрэгцээтэй үед хажууд байх хүмүүс байх ёстой. Сайн найз чинь хажууд чинь суугаад хичээл дээр үргэлж яриа өднө. Таныхаар энэ найз сайн найз уу?
г) Гар  утас
Анхаарлаа сарниулах болон хичээл хийх хүслээ алдагдуулахыг хүсэхгүй бол хичээл хийж байхдаа болж өгвөл утсаар бүү ярь.
"Энэ бол таны амьдрал.. Хяналт хэний гарт вэ?" Хэрэв энэ амьдрал таных бол хяналт таны гарт байх ёстой, бусдын гарт биш.
д) Хөгжим;
Хичээл хийж хөгжим сонсохыг 2 хэсэгт хуваана.
1. Поп төрлийн хөдөлгөөнтэй, рок төрлийн нүргээн чимээтэй хөгжим сонсож хичээл хийвэл чадварыг чинь 20%-иар бууруулдаг. Өөрөөр хэлбэл, 20% бага юм сурч байна гэсэн үг.
2. Үггүй, хөгжмийн зэмсгийн буюу уянгын хөгжим сонсож хичээл хийхэд сурах чадварыг 25%-иар нэмэгдүүлдэг байна. Та зөвхөн хөгжмийн төрлийг л солиход үр өгөөжийг 20%-иар буурахаас хамгаалж, 25%-иар ахиц үзүүлэх болно. Нийт 45%-ийн ашигтай болж
байна.
е) Хооллох;
Үр өгөөжтэй давтахын эхний дүрэм бол эрүүл мэнд гэж хэлсэн билээ. Эрүүл саруул явахад зөв зохистой хооллох шаардлагатай. Сайн хооллож тэжээл аваагүйгээс болж цус багатай болсон сурагч сульдаатай болж үргэлж унтахыг хүсч, анхаарал нь байнга сарних зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд ийм сурагч хичээл сонсоход болон хийхэд оюуны чадавх нь буурдаг.
Зөв зохистой хооллодог, жимс ногоо иддэг хүүхэд илүү эрүүл саруул байдаг. Өглөөний ундыг заавал уух ёстой. Өглөөний цайнд зөгийн бал, жимсний чанамал, үзэмний шүүс, хатсан үзэм зэрэг амтлаг зүйлсийг бага ч болов идэх хэрэгтэй. Тархины ганц гол хэрэгцээтэй зүйл бол сахар /глюкоз/ юм. Сахарыг амтлаг зүйлээс авдаг. Үүнээс гадна өглөөний унд уусан сурагч, огт уугаагүй сурагчаас хичээлдээ илүү сайн байдаг. Долоо хоногт нэг удаа загас идэх хэрэгтэй.
ё) Нойр;
Хүүхэд өдөрт 7 цагаас бага, 10 цагаас илүү унтвал ойлгох чадварт болон анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг.
ж) Хичээл  давтах  орчин;
Зөөлөн ор, диван дээр эсвэл газар хэвтээд хичээл хийх нь унтах хүслийг төрүүлдэг. Өөртөө тохирсон ширээ, сандал дээр сууж хичээл давтаж хэвших хэрэгтэй. Хоолны ширээ зохимжтой бол ашиглаж болно. Хичээл хийж байхад таны эсрэг хананд анхаарал сарниулах зураг хөрөг, плакат байж болохгүй. Ном, дэвтэр дээр сүүдэр тусахгүй байхаар гэрлээ байрлуулах хэрэгтэй.
з) Түгшүүр;
Зарим эцэг эхчүүд хүүхдээсээ их юм хүсч шахалт үзүүлдэг. Түүнийг сайн сурахыг хүснэ. Сүүлдээ хүүхдээс хүсэх зүйл нь маш том болж жижигхэн амжилтыг нь ч харахаа болино. Хүүхэд хүссэн зүйлд нь хүрч чадахгүй болохоороо түгшүүр дарамттай болж эхэлдэг. Бага зэргийн түгшүүр бол сайн. Харин хэтэрхий айдас түгшүүр нь оюуны хөдөлмөрт муу нөлөө үзүүлдэг.
    Судалгаагаар шалгалтад орох гэж байгаа зарим сурагчдын түгшүүр, мэс засалд орох гэж байгаа хүмүүсийн түгшүүрээс илүү байгааг тогтоожээ. Тэгэхээр үнэхээр их айдас түгшүүр нь сурахад муугаар нөлөөлдөг байна. Хэтэрхий түгшиж санаа зовох байдал нь сэтгэн бодохыг саатуулдаг. Тухайн хүүхэд хэчнээн давтсан ч гэсэн их түгшиж санаа зовсноосоо болж шалгалтандаа амжилт үзүүлж чадахгүй бүх зүйлийг хольж хутгадаг.

НЭГЭН ТҮҮХ
-    Өглөөний мэнд, юу хийж байна?
-    Далайн давлагаанд эрэг дээр шидэгдсэн далайн оддыг усанд эргүүлэн шидэж байна.
-    Яагаад?
-    Нар хөөрч ус татарч байна. Хэрэв тэднийг усанд хийхгүй бол үхэцгээнэ.
-    Гэвч энэ урт эргийн дагуу дүүрэн далайн од байна шүү дээ. Усанд тавилаа ч гэлээ хэдийг нь тавьж амжих билээ? Юу ч өөрчлөгдөхгүй.
Хүү гартаа барьсан нэгэн далайн одыг ус руу шидээд,
-    Хар даа, түүний хувьд маш их юм өөрчлөгдлөө шүү дээ!
гэлээ.
Далайн оддын олныг харж юу ч өөрчлөгдөхгүй гэж бодохын оронд нэг нэгээр ус руу шидэж өөрчлөх нь илүү дээр биз ээ!

Шалгалтад дунд зэрэг давтсан сурагч их түгшиж сандардаг. Харин их сайн давтсан, ерөөс давтаагүй сурагчид сандарч тэвдэггүй.
Гэнэт утас дуугарч хагас цагийн дараа танайд зочин ирэхээр боллоо. Юм бэлдэх шаардлагатай болж та сандран тэвдэнэ. Кекс хийхийг хүсэх боловч хөөдөггүй.
Та гэнэт хуралд орохоор боллоо. Хуралд дээр танилцуулах хэрэгтэй зүйлсийг бэлтгэх гэж сандарна, гэвч гар хөл чинь эвлэж өгөхгүй, та танилцуулахыг хүссэн зүйлээ тайлбарлаж чадахгүй болно. Бүгдийг нь нэг нэгэнтэй нь хольж хутгана.
Дээрх хоёр жишээ хүмүүсийн үргэлж хийдэг ажилдаа амжилтгүй байдал гаргаж байгааг харуулж байна. Энд амжилтгүй болсон шалтгаан бол кекс хийж мэдэхгүйдээ биш, анх удаа хуралд оролцож байгаадаа биш, ердөө сандарч түгшсэн байдлаас л болсон юм.
Хүүхэд их түгшүүртэй санаа зовсон байх үед түүнд "Их давт", "Сайн давт" гэж хэлснээр амжилтыг нь нэмэгдүүлэхгүй. Түгшүүрийг ч багасгахгүй. Тиймээс эхлээд хүүхэд тайвширч дарамтаас салах ёстой.
Тайван болгох ёстой гээд бүр налгар байлгаж болохгүй. Учир нь "санаа зовдоггүй" гэж нэрлэгдэх хүүхдүүдийн хувьд хичээл дээрээ муу оноо авдаг, хичээлдээ хоцорч ирдэг бөгөөд юуг ч үл тоодог. Юунд ч санаа зовохгүй болохоор шалгалтын асуултад хариулах ч мэдлэггүй байдаг. Ийм хүүхдүүдэд эцэг эх нь жаахан шахалт үзүүлэх хэрэгтэй юм.
Санаа зовох байдал хэр байх хэрэгтэй вэ? Хүүхэд зурагтаар хамгийн дуртай цуврал киногоо үзнэ. Тэр үедээ хүүхэд ингэж бодох ёстой: "Энэ миний амьдралд ямар ашигтай вэ? Хичээлээ хийх үү, киног үзэх үү?
Эцэг эх нь юу ч хэлээгүй байхад хүүхэд явж хичээлээ хийж байвал санаа зовсны шинж юм. Тэгвэл түүнд санаа бүү зов. Тэр заавал амжилт үзүүлэх болно.

Г-  Горьдлого  бүү тасар,  шийдэмгий  бай
    Хэцүү санагдаж буй хичээлээ давтахаа орхиж болохгүй. Тэр хичээлд зарцуулах цагийг дуустал давт.
Хамгийн нөлөөтэй сурах арга бол ангид сурах явдал байдаг. Хичээл дээр ойлгоогүй зүйл гарвал багшаасаа асуун ахин тайлбарлуулж ойлгох хэрэгтэй.
Өдөрт хэр зэрэг, яаж хичээл хийх хэрэгтэй вэ?
Тархины хүчин чадлыг харахад, хийсэн зүйлээсээ хамгийн өндөр үр өгөөжийг авахын тулд; 45 минут хичээл давтаж, 5 минут давтсан хичээлээ ахин нэг харж, 10 минут завсарлахад хангалттай байдаг байна. Ийм аргаар давтах хэрэгтэй.
Хичээл давтах хугацаа нь хичээлийн сэдвийн хүнд ба хөнгөнөөс шалтгаалж болно. 10 минут амрахад бие тавирч, оюун ухаан сурсан зүйлсийг бататгасан байдаг.

Өдөрт 3 удаа 50 минутаас багагүйгээр хэчнээн ч сууж давтаж болно.
"Амжилтад хүрч чадаагүй хүмүүсийн 90% нь ялагдсан бус, ердөө бууж өгсөн байдаг".
Их сургуульд сурч байхад минь хөрш айлуудын хүүхдүүд байдаг байлаа. Гурвуулаа дунд сургуулийн хоёрдугаар ангид сурдаг байв. Хөршүүд маань тэдний хичээлийг давтуулахын тулд биднээс тусламж гуйв. Бид танай хүүхдуүд бичиж давтвал өөрөөр хэлбэл "Өдөрт давтах хичээлийн дэвтэр" гаргаж давтвал давтуулж чадна гэлээ. Эхлээд хүүхдүүдэд өдөр болгон үзсэн хичээлээ ахиад дэвтэртээ бичих хэцүү санагдаж байв, гэхдээ тэд хийсэн. Нэг жилийн дараа энэ хүүхдүүдийн нэг нь Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангид элсэн орсон. Энэ давтах аргаар явсан нөгөө хүүхдүүдийн нэг нь Босфорын Их Сургуулийн Компьютерийн инженерийн ангид элссэн. Одоо тэр Америкт маш өндөр цалинтай ажиллаж байна. Нөгөө нь Ойрхи Дорнодын Техникийн Их сургуульд орсон. Одоо Америкийн   нэгэн их сургуульд "Эрдэмтэн"-ээр ажиллаж байна.
Гурав дахь нь Билкэнт Их сургуулийн математикийн ангид маш өндөр оноогоор элссэн бөгөөд улсын тэтгэлгээр сурдаг. Тэр ч бас одоо нэгэн сайхан их сургуульд ажиллаж байна.
Ийм системээр хичээл давтсан хүүхэд амжилтад илүү амархан хүрч байна. Та нарт олон сайхан амжилтын тухай жишээ татаж болно. Гэхдээ та нараас хүсэх нэгэн зүйл байна, хэрэв энэ номыг уншсаны дараа хэрэв хичээл сурлагад чинь өөрчлөлт гарч байвал надтай холбоо бариарай. Хэрэв энэ системээр давтаж чадвал, итгээрэй, маш том амжилт олох болно шүү. Таны амжилтын түүхийг ч бас би дараагийнхаа номонд бичихэд таатай байна.
"Хэрэв эгц өөд гарахад хөлс дусаагүй бол, дараа нь тэр дусаагүй хөлс чинь доошоо буухад нулимс болж хувирах болно" гэдгийг бүү мартаарай.
Дуслах ус чулууг цоолно.
Алхах чармайлт уулыг давна.

Тэгэхээр горь тасалж  "Өдий хүртэл ийм л байсан, ийм л байх болно" гэж бүү бод. Үүнээс хойш маш ихийг өөрчилж болно. Одоо зөвхөн шийдвэрээ гаргаад эхэл. Та хөдөлмөрлөж эхэл, их зүйл өөрчлөгдөхийг харж өөртөө итгэж ядна.

Дүгнэлт:
Сурагч хүн амжилт гаргахын тулд үүнд анхаараарай.
•    Багштайгаа нүдний харилцаа тогтоо.
•    Урд суу.
•    Хичээл дээр багшийн тайлбарлаж буй зүйлийг анхааралтай сайн сонс.
•    Хэрхэвч хариуцлагаас зугатаж болохгүй.
•    Хичээл зааж байхад бус, цаг нь болохоор тохиромжтой асуулт тавь.
•    Багшийн тайлбарласан зүйлийг тэмдэглэж ав.
•    Идэвхтэй оролц.
•    Өдөрт давтах хичээлийн дэвтэр гарга.
•    Зурагт бага үз.
•    Тохиромжтой хөгжим сонс.
•    Зөв зохистой хооллож эрүүл мэнддээ анхаар.
•    Бичиж давт.
•    Хэзээ ч бүү ухар.
•    Сурсан мэдлэгээ ашиглаж сур.
•    Өмнөх сэдвийг одоо үзсэн сэдэвтэйгээ холбож сур.
•    Дэмий дэвтэр үзгээр оролдож биш, бүх анхаарлаа төвлөрүүлж багшийг сайн сонс.
                       
Танд амжилт хүсье.
Фатих Калкынч “Бага ангийн багш” сэтгүүлээс


Read more

Хичээл давтах үр өгөөжтэй аргууд

0 comments
Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хүүхэд хичээлээ ямар аргаар давтвал илүү үр өгөөжтэй болох талаар зөвлөснийг танилцуулъя. Эдгээр аргыг ашигласнаар хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх боломжтой ажээ. 
Бид хүүхдүүдээсээ хичээл сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг. Тэдэнд үргэлж  хичээл хий гэж хэлдэг боловч яаж давтахаа мэддэг эсэхийг нь огтхон ч боддоггүй.
    Яагаад хичээл хийх ёстой вэ?
Бид хүүхдүүддээ үргэлж “хичээлээ давт” гэх ба яаж хичээл давтахыг нь хэлдэггүй. Уг нь яаж хичээл давтах ёстой вэ гэсэн асуултаас өмнө яагаад хичээл хийх хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуултад хариулт олж, тэдэнд үүнийг тайлбарлаж өгөх ёстой юм. 

        Үргэлж давт, давт... Дөнгөж сургуульд орж байгаа хүүхдэд хүртэл тодорхой хугацааны дараа хичээл хийх нэг арга зам биш зорилго болгож эхэлдэг. Хичээлийг ойлгох биш, илүү сайн дүн авах гэж давтдаг. 

    Нэгдүгээр ангийн сурагч Онур нэгдүгээр улирлын амралтаа дуусаад хоёрдугаар улиралд хичээлдээ явахгүй гэлээ. Эцэг эх нь яагаад гэж асуухад: “Би одоо бүх зүйлийг уншиж бичиж чаддаг болсон. Яагаад явах ёстой гэж” хэмээн асууна. 
    Хүүхдүүд яагаад хичээл хийдэг юм бэ? Сургуульд явах ёстой байдаг учир, эцэг эх нь тэгж  хүсдэг учир, орчин тойрны бүх хүмүүс сургуульд явдаг учир, боловсролтой хүн илүү сайн байдаг учир... гэх зэрэг шалтгаануудыг тоочиж болно. Гэхдээ энэ нь гол шалтгаан байж чадахгүй. Хэрэв хүнд нэг ажлыг хийхэд хангалттай шалтгаан байгаа бол түүнийгээ маш сайн хийдэг. 

    Та маргааш гэхэд  амжуулах ёстой маш чухал ажилтай байвал тэр шөнө нойр чинь хүрдэггүй, тийм  үү?  
    Хүүхдүүдэд яагаад хичээл хийх хэрэгтэй байдгийг тайлбарлаж, дэмжин хөөргөж хүслийг нь төрүүлж чадвал тэдэнд хэрхэн хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаад байх шаардлагагүй юм. Учир нь амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг. 
    Дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд ч бай, их сургуульд орж байгаа оюутан ч бай, бүх оюутан сурагчид энэ асуултын  хариултыг олох хэрэгтэй юм. “Яагаад би хичээл хийх хэрэгтэй юм бэ?” “Миний зорилго юу вэ?” “Зорилгодоо хүрэхийн тулд би яах ёстой вэ?” гэсэн асуултуудад хариулт авсан сурагч залхуу байна гэж байхгүй. 

    Хүүхдүүдэд яаж хичээл хийх хэрэгтэйг тайлбарлахаас өмнө хүүхдийнхээ ирээдүйн төлөвлөгөөг хамтдаа ярилц. Хэрвээ таны хүүхдэд хичээл хийх шалтгаан байхгүй бол мэдээжийн хэрэг хийхгүй. Хийж чадах ч үгүй. 
    Нэг сурагчаас “Эцэг эх чинь чиний төлөө юу юу хийж байгааг харж байна уу. Бүхнээ зориулж байна. Чиний төлөө бүх л нөхцөлийг бүрдүүлсэн байна. Харин чи яагаад хичээлээ хийдэггүй юм бэ?” гэхэд сурагч “Би хичээл хийлээ гээд юу болох юм” гэсэн юм.
     “Миний аав хичээл хийдэггүй байсан гэсэн, зөвхөн дунд сургуулийг төгссөн. Гэвч одоо түүний удирдлага дор зөндөө олон их сургууль төгссөн хүмүүс ажилладаг юм” гэжээ.

    Толгойдоо ийм бодолтой хүнийг хэзээ ч хичээлийг нь хийлгэж чадахгүй.  Хүсвэл түүнд хувиараа гэрийн багш хөлсөл, оройжингоо тусгай хичээл аваг.  Зөндөө их мөнгө зарцуул... Энэ бүгдийг хийлээ ч тэр хүүхдийн сурлагад ахиц гарахгүй. Учир нь хичээл хийх шалтгаан байхгүй байна шүү дээ. 
    Харин зарим хүмүүст хөдөлмөрлөхөд маш олон шалтгаан байдаг. Энэ шалтгаанууд нь тэднийг ихэнх хүмүүсийн төсөөлөөгүй өндөр амжилтанд хүргэдэг.

    Олон жилийн өмнө Туркийн Трабзон мужийн Чаякара хотхонд нэгэн хүү амьдардаг байжээ. Том болоод түүний хийх ганц зорилго бол “Шарсан мах ханатлаа идэх!” байв. Яагаад гэхээр тэднийх их ядуу айл байжээ. Бага орлоготой учир дунд сургуульд сурахад ч хэцүү байв. Лицейгээ төгслөө гэхэд гэрийнхэн нь их сургуульд явуулах чадалгүй гэнэ. Аав нь маш их өртэй юмсанжээ. Нэгэн өдөр гэрт нь нэг хүн ирэв. Үлдсэн ганц хогшлыг нь авахаар ирсэн шүүхийн тогтоол гүйцэтгэгч байна гэтэл шуудан зөөгч байлаа. Шуудан зөөгчийн авчирсан дугтуйнаас их сургуулийн шалгалтын хариу гарч ирлээ. Цаасыг хартал шалгалтандаа тэнцсэн байсан ба бүр улсад нэгд жагссан байв.
    Их сургуульд улсын зардлаар суралцжээ. Төгсөөд Америкт уригдсан байна. Олон жил Америкт байж байгаад Туркэд ирээд олон төрийн байгууллагад алба хашжээ. Одоо хүртэл түүний нэрийг дурсахад хүмүүс хүндэтгэл үзүүлдэг. Маш ухаантай ажилсаг хүн гэж ярьдаг.
Автомашины осолд ороогүй байсан бол энэ улсын төлөө их юм хийх байсан гэдэг. 


    Бага байхдаа зөвхөн ханатлаа шарсан мах авч идэх мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан Аднан Кахвэжи том болоод нэг улсын сангийн сайд болж бүхэл бүтэн улсын мөнгийг мэдэлдээ авч байсан юм. Юуны учир тэр вэ? Их хөдөлмөрлөсний ачаар. Аднан Кахвэжид хөдөлмөрлөхөд хангалттай шалтгаан байсан юм, яагаад хичээл хийх хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байсан юм.

    Эцэг эхчүүд минь, хүүхэддээ “Алив миний хүү хичээлээ хий” гэж хэлэхээс өмнө түүнтэй  “Яагаад хичээл хийх хэрэгтэй“ талаар ярилц. Таны хүүхдэд хангалттай шалтгаан байвал, түүнд “Хичээл хий” гэж хэлэх шаардлага гарахгүй. Хоолны дараа удаан суух, зурагт их үзэх зэргээсээ өөрөө татгалзан “Би хичээлээ хийх ёстой” гэсэн эрч хүчээр босоод хичээлээ хийхээр явна.

    Идэвхтэй сонсох

    Сурахад хичээлийг хичээл дээр мэдэж авах нь хамгийн гол нөлөө байдаг. Үр өгөөжтэй хичээл хийх, хичээлдээ амжилт гаргах, гүйцэтгэх чадвараа хамгийн өндөр төвшинд гаргах үндэс нь идэвхтэй сайн сонсох байдаг. Хичээлийг идэвхтэй сонсохгүй бол сурч мэдэж чадахгүй, сурч мэдэж чадахгүй бол амжилт гаргаж чадахгүй.

    Идэвхтэй сонсох дүрэм

•    Ярьж байгаа хүнийхээ нүд рүү нь харж харилц

Хүүхдүүд заримдаа хичээл дээр өөр юм хийх буюу найз нөхөдтэйгээ ярьснаар анхаарал нь сарнидаг.  Багшийнхаа нүүрний хувирал, хөдөлгөөнийг харахгүй зөвхөн дууг нь сонсоно. 
    Хичээлийг анхаарахдаа багшийнхаа нүд, амыг харж нүдний харилцаа тогтоо. 
Бид:
    Уншсан зүйлийнхээ 10% -ийг 
    Сонссон зүйлийнхээ 20%-ийг
    Харсан зүйлийнхээ 30%-ийг
    Хараад сонссон зүйлийнхээ 50%-ийг
    Хэлсэн зүйлийнхээ 80%-ийг
    Хөдөлгөөн үйлдлээр үзүүлж хэлсэн зүйлийнхээ 90%-ийг санадаг.
                                                                   
•    Ангидаа урд суу

    Ялангуяа хамгийн хойно суух нь, яваандаа хичээлдээ муудах болон хичээлээс хөндийрөхөд хүргэдэг. Тиймээс урд юм уу урдхан ширээнд суух хэрэгтэй. Долоо хоногоор солигдож урд суу. Ингэснээр жилийн эцэст урд, ард ч биш, ангидаа бүх газар сууж үзсэн байх болно.

•    Зөвхөн багшийг сонс

    Хичээл дээр багштайгаа хамт бай, эргэн тойронд байгаа найз нөхдийгөө сонсох биш зөвхөн багшийгаа сонс. Яагаад? Ямар ч хүн ярьж байхдаа сонсож чаддаггүй. Бусадтай ярьснаар өөрөө ч тэр хичээлээс үр өгөөж авахгүй, багшийнхаа хэлснийг ойлгож чадахгүй өнгөрдөгөөс гадна эргэн тойрны найз нөхөддөө ч нөлөөлж тэдний бүтээмжийг бууруулдаг.

•    Сонсох зөв хэлбэр

    Хичээл сонсоход баясгалантай царай их чухал байдаг. Багш хэр инээмсэглэж ярина тэр хэмжээгээр хүүхдүүдийн анхаарлыг татна.
    Германы эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаа байдаг. Нэгэн сайн багш хичээлээ урьдынх шигээ сайн бэлтгэж ирсэн байлаа. Тэгээд хичээлээ заахдаа огт хошигнож инээлгүй, баргар царайтайгаар тайлбарлажээ. Хичээлийн дараа тухайн үзсэн хичээлээр шалгалт авахад амжилтын дүн 60%-тай гарав.
    Дараа нь ахиад нөгөө багш хичээлд орохдоо хүүхдүүдэд: "Бүгд амандаа нэг нэг бал зуугаарай" гэв. Тэгээд хичээлээ зааж эхэллээ. Хичээлийн дараа шалгалт авахад амжилтын дүн 70%-тай болсон байлаа.
    Үр дүн: Амандаа ямар нэгэн байдлаар бал зуухад амны хоёр булан бага зэрэг дээшлэнэ. Бие махбодийн хувьд бага зэрэг инээж байгаа мэт хэлбэртэй болно. Чин сэтгэлээсээ инээхгүй ч гэсэн бие махбодийн хувьд ийм өөрчлөлт хүртэл тайлбарлаж байгаа зүйлийг ойлгоход бидэнд илүү дөхөм болдог байна.

    Маш сайн бэлтгэлтэй боловч хичээлийг баргар царайтайгаар тайлбарлаж байгаа багшийн хичээлд сурагчдын амжилт 60%-тай байхад, амандаа бал зууж сонссон сурагчдын амжилт 70%-тай гарлаа.
    Туршилтын 3 дахь шатанд, багш хичээлд орлоо. Хичээлийг ном ёсоор нь заах боловч баясгалантайгаар тайлбарлав. Хичээл дээр 15 минут тутамд хошигнон хүүхдүүдийг инээлгэж, тэднийг хичээлийн стресстэй орчноос холдуулж байлаа. Сэдвээс хазайхгүйгээр хичээлээ цааш үргэлжлүүлэв. Хичээлийн дараа сэдэвтэй холбоотой шалгалт авахад сурагчдын амжилтын дүн 80%-тай гарсан байв.
    Үр дүн: Хүүхдүүд хичээлдээ амжилтаа ахиулахын тулд инээмсэглэн сонсох нь     их чухал байдаг гэдгийг харуулж байна.

    Туулай   ба   яст  мэлхий...

    Нэгэн өдөр туулай яст мэлхийг хоёулаа уралдъя гэлээ. Яст мэлхий туулайг өөрөөс нь илүү хурдан гэдгийг мэдсээр байж "за" гэв. Уралдаж эхэллээ. Туулай яст мэлхийний удаан хөдөлгөөнийг хараад "Алив чамд жаахан хугацаа олгоё" гэлээ.
    
Туулай тухлан сууж лууван, байцаа идэнгээ нүднийхээ булангаар яст мэлхийг харж байлаа. Яст мэлхий алхсан хэвээрээ. Дараа нь туулай бусад найзуудтай тоглож, ярьж гэнэ. Энэ зуур яст мэлхий хожино гэсэн итгэлтэйгээр урагшаа тэмцсээр л байв. Яст мэлхий маш удаан хөдөлж байгаа болохоор туулай бүр модны ёроолд унтахаар хэвтлээ. Тэгээд нэг сэрээд хартал яст мэлхий барианд ороход дөхсөн байв. Туулай "Хүүе, бушуухан гүйцэе" гээд гүйсэн боловч амжсангүй. Яст мэлхий аль хэдийн барианд орчихсон байлаа.
     Туулай "Алив хоёулаа ахиад уралдъя", "Чамтай мянган удаа уралдсан ч би
түрүүлнэ" гэлээ. Яст мэлхий инээмсэглэн "Харамсалтай байна, туулайхан минь, түрүүг авсан яст мэлхий Хараа голыг гатлаад өнгөрсөн, чи явж өөр газар уралд" гэж хэлээд туулайтай уралдсангүй. Уралдааны түрүү магнай хэвээр үлдлээ.

     Шалгалтад бэлтгэдэг сурагчдын дунд их ухаантай бөгөөд их давтдаг, жирийн ухаантай ч маш сайн давтдаг, өөрийн толгойдоо бардамнаж ерөөс давтдаггүй сурагчид байдаг. Ер нь маш ухаантай ч хичээл давтдаггүй сурагчид өөрийгөө өөрөөсөө дутуу ухаантай хүүхдүүдтэй харьцуулдаг. Яасан ч байсан тэднээс илүү амжилт үзүүлнэ гэж боддог. Гэвч мартагддаг нэгэн зүйл байдаг. Өрсөлдөгч яст мэлхийний адилаар хөдөлмөрлөсөн хүн шалгалт ойртоход зорилгодоо тун ойртсон байдаг. Тэгвэл өөрийнхөө ухаанд бардамнаж сайн давтаагүй хүн шалгалт ойртоход дөнгөж замынхаа эхэнд явж байдаг.

    Гоц ухаантай хүмүүс амжилт гаргахдаа 10%-д ухаан зарцуулж, 90%-д нь хөдөлмөрлөдөг байна.

    Хэрэв та хөдөлмөрлөхгүй, өөрийн байдлаа илүү сайн илэрхийлэхийн тулд хичээхгүй бол яст мэлхий шиг харагддаг бүх хүмүүс таныг гүйцэх болно. Туулай ба яст мэлхий хоёрын түүхийг өөрсдийн амьдрал дээр туулахыг хүсэхгүй л байгаа бол үр өгөөжтэй ажиллах арга барилыг мэдэж сурах хэрэгтэй.

"Гантиг чулууг цоолсон нь усны хүчинд бус, дуслуудын дуслах байнгын хөдөлгөөнд байгаа юм."


Read more

Сагс урлах

0 comments

Цаасаар хүүхдүүд сагс хэрхэн урлаж сурах аргачлалыг танилцуулж байна. Энэ аргаар цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд эцэг эх эсвэл багштайгаа хамтран, мөн бага ангийн сурагчид ч өөрсдөө урлан бүтээж болох юм.

Хэрэглэгдэх зүйлс: 
•    Улаан, шар, хөх өнгийн цаас
•    Хайч
•    Цавуу


  Хийх заавар: 



Улаан өнгийн цаасаар 1 см-ийн өргөнтэй 3 ширхэг тууз хайчилж, зэрэгцүүлж тавина.


     
Шар өнгийн цаасаар мөн 1 см өргөнтэй 3 тууз хайчилж, зурагт үзүүлсний дагуу улаан өнгийн туузны дундуур сүлжинэ.



Сагсны ёроолын хэсгийг цавуугаар наана. Дараа нь хажуу талын туузуудыг дээш нь нугална.




 Хөх  өнгийн цаасаар нөгөө туузуудтай ижил өргөнтэй тууз хайчилж, зурагт үзүүлсний дагуу сагсаа тойруулж сүлжинэ.




 Сүлжсэний дараа үзүүрийг нь нааж бэхэлнэ. Дээд талын үеүдийг өмнөхтэй адил сүлжинэ.




Шар өнгийн хоёр туузыг хооронд нь хавсарч наагаад сүлжсэн сагсныхаа хоёр хажуу ирмэгт нааж, бариул хийнэ.


Read more

Монгол хэлний хичээлийн үнэ цэн

0 comments

Бидний хүүхдүүд сургуульд орсон цагаасаа  эхлээд  төгсөх хүртлээ “Монгол хэл”-ний хичээлийг 11-12 жилийн турш эх хэлээрээ алдаагүй зөв, найруулж  бичиж, төгс сайхан ярьж сурах гэж үзэж судалдаг.  Ийм олон жил үзэж судалж байхад “Би  багш болно оо” гээд их сургуулийн хаалга татан, оюутны ширээний ард лекцээ алдаатай бичээд, багшийн асуусан зүйлд бүтэн өгүүлбэрээр хариулж чадахгүй толгойгоо маажин зогсох нөхдүүдийг яах вэ? Дээр нь дунд сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаанаас хамгийн дургүй 3 хичээлийн нэг нь “Монгол хэл” гэж гарчээ. Энэ хүүхдүүд  яагаад ийм байдалд оров? Үүнд юу ингэтлээ нөлөөлөв? Мэдээж, нөлөөлж байгаа гадаад, дотоод маш олон шалтаг шалтгаан бий. Гэхдээ эдгээр шалтгаануудын үзүүлж  буй хор хөнөөлөөр нь дугаарлаж авч үзвэл:

1.    БСШУЯ - наас гаргасан эх хэлний хичээлийн агуулга стандарт, үнэлгээ 

     Сургалтын уламжлал алдагдсан, агуулгыг анхаараагүй зөвхөн онолыг анхаарсан байдаг. Монгол хэлний хичээлийн стандарт, агуулга дэндүү ахадсан, дадлага практикийн цаг байхгүй, 7 хоногт орох цаг маш бага. Өдөр бүр шинэ хичээл /онолын/ заадаг. Шалгалтанд ирэх учраас заахгүй өнгөрч болохгүй, шахаж заасаар байгаад улиралаа юм уу жилээ дуусгадаг. Үнэлгээний систем, шалгалт зэрэгт уялдаа холбоогүй зүйл байгаа. Өөрөөр хэлбэл сурах бичгийн агуулга болон бусад зүйл нь яамнаас ирж байгаа тестийн болон бусад шалгалтын агуулгад нийцдэггүй зөрүүтэй байдаг нь хүүхдийн мэдлэг чадварыг бодитоор үнэлж чадахгүй байгаа юм.

     Хөтөлбөрийг өөрчлөх гэхээсээ илүү сайжруулах, хөнгөрүүлэх, агуулгыг багасгах нь чухал юм. Хүүхдээс хэтэрхий олон юм шаарддаг. Монгол хэлний хажуугаар монгол бичгээ үзэх хэрэгтэй, гадаад хэл үзэх хэрэгтэй. Гэвч чухлыг нь бага цаг оруулаад дараагийн зүйлийг илүүд үзэж олон цаг оруулдаг. Англи хэлний хичээл 7 хоногт 4 цаг байхад, Монгол бичиг 2 цаг, 5-р ангид Англи хэл орж эхлээд, 7-р ангиас Монгол бичиг ордог нь буруу юм. Энэ асуудал Монгол хэлнийх юм шиг боловч Монголын боловсролын асуудал юм.

     Нэгдүгээр ангийн “Монгол хэл”-ний хичээлээр сурагчдыг аман харилцаанд сургах буюу ярих, сонсох болон унших бичих үйл ажиллагаа нь дараах харьцаатай байвал зохино. Сонсох – 30%, Ярих – 30%, Унших – 30%, Бичих – 10%-тай байна гэж заажээ. (1) Гэтэл багшийн ажилд үнэлгээ хийж байгаа албан тушаалтан сурагчаас авч байгаа шалгалтынх нь 10% нь бичих, 30% нь ярих, сонсох, унших үйл байж чаддаг бил үү, багш нар аа... Цаасан дээр байгаа тушаал шийдвэр амьдрал дээр ингэж л хэрэгжиж байна.  Мөн  томчууд эх хэлээ бүр бага ангиас нь заана, гадаад хэлийг бага ангид нь заахгүй гэдэг боловч өөрсдийнх нь хүүхдүүд бүгд гадаад улс оронд боловсрол эзэмшдэг учраас монголын боловсролын болохгүй байгаа асуудал тэдэнд огт сонин биш. 

Удирдах албан тушаалтан, яам тамгын газар:

      Яамнаас хичээлийн агуулга стандарттай холбоотой өөрчлөх зүйл байна уу хэмээн санал авдаг тогтсон уламжлалтай. (Багш нар дуу хоолойгоо хүргэдэггүй. Яам засаг руугаа ханддаггүй. Хэлсэн хүн ад болдог) Энэ бол бодит үнэн.
Үнэлгээний арга, хичээлийн агуулга стандарт хоёрын уялдаа холбоо байхгүй зөрүү байгааг дээр дурдсан. Үүнийг Нийслэлийн боловсролын үнэлгээний төвд хүсэлт тавихаар эх бичүүлж шалгах боломжгүй гэсэн хариулт өгдөг. 

2.    Хүүхдэд хандах хандлага – Ихэнх аав ээжүүд өөрсдөө ч ном уншдаггүй,  хүүхдэдээ ч ном худалдаж авч өгч хамт ном уншдаггүй. Гэдэс нь өлсөж байгааг мэдэж хооллодог ч толгой нь өлсөж байгааг огт мэддэггүй, харин ч бүр эсрэгээрээ хамтдаа Солонгосын олон ангит савангийн дуурь үзэж хүүхдэдээ буруугаар үлгэрлэдэг. 
       Хүүхдийн хувьд томчуудын үлгэр дууриал маш чухал. Хүүхэд гэртээ ямар ч хэвшил зуршил байхгүй зуны амралтаараа 2 сар амраад ирэхэд л бүх зүйлээ мартсан байдаг нь үүнтэй холбоотой. Эцэг эхчүүд өөрсдөө өглөө босохоор нь ядаж сайхан амарсан уу гээд хэлээд сургачихдаггүй. 

3.    Багшийн мэдлэг, ур чадвар – Нэг жилд монгол хэлний багшийн мэргэжлээр төгсөж байгаа нийт оюутнуудаас гарын арван хуруунд багтах хэдхэн нөхдүүд л гайгүй багш болох байх гэсэн найдлага төрүүлэхүйц, бусад нь зүгээр л диплом өвөртөлсөн нүүрээ будаж, бохь зажилсан дэлгүүрийн соёлгүй худалдагч нар болж хувирдаг.
  

        Хамгийн түрүүнд Монгол хэлний боловсролыг дээшлүүлэх асуудал дээр багш нарын чадварыг дээшлүүлэх нь нэн тэргүүний зүйл юм. Олон жил багшилсан настай багш нар шинэ зүйлээ ойлгохгүй, хүлээж авдаггүй учраас өөрийнхөөрөө заадаг. Мөн багшлах боловсон хүчин буюу шинэ залуу багш нар мэдлэг чадвар дулимаг учир жинхэнэ мэдлэгийг хүүхдэд хүргэж чадахгүй байна.

        Багш бэлтгэх боловсролын дээд байгууллага нь чанаргүй багш бэлтгэж байна. Ном сурах бичиг, гарын авлагын сонголтын хувьд ч гэсэн сайн багш нар нь чанартайг нь сонгоод авчихдаг бусад нь алийг нь сайныг нь ч мэддэггүй. Энэ нь багш нарын мэдлэг чадвар дутуугийнх юм. Одоогийн үнэн бодит байдал дээр сайн багшаар заалгасан хүүхэд ихийг сурч мэдээд, муу тааруухан багшаар заалгасан нь хохироод үлдэж байна.


4.    Эцэг эхийн боловсрол – Манай зарим эцэг эхчүүд дөнгөж 2-3 настай  хүүхдэдээ цэцэрлэг 6-7 настайд нь сургууль эрж хайх үедээ ингэж асуудаг гэнэ. Танайх гадаад хэл заах уу? Манай хүү их сэргэлэн дээр нь цэвэрхэн дуудлагатай, ийм үед нь гадаад хэл заагаад сургачихмаар байна. 
Мөн түүнчлэн эцэг эхийн сэтгэлгээ ядмаг байна. Жишээ нь 6 настай хүүхдийн эцэг эх 24, 25 настай байх мэтчилэн. Тэд өөрсдөө юу ч мэдэхгүй төлөвшөөгүй байна. Иймээс эцэг эхийн боловсролд анхаарах хэрэгтэй байгаа юм.

      Дараагийн нэг шалтгаан нь эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага муу байгаа нь талхны таван төгрөгөө олохын тулд өглөө оройдоо ажилласаар цаг зав байхгүй байгаатай холбоотой байх. Гэвч энэ хүмүүс өөрсдөө ухамсарлах юм бол хүүхэддээ ганц цагийг өдөрт зарцуулж түүний боловсрол хүмүүжилд анхаарал тавих нь тийм ч хэцүү зүйл биш болов уу.

5.    Сурах бичиг - Аль ч ангийн ихэнх сурах бичгийг харсан бусад орноос хуулбарлаж хийсэн эрээвэр хураавар, чанар муутай нь илт харагддаг.  Агуулга нь хүүхдийг залхаасан, тэдний төвшингөөс ахадсан байдгийг мэргэжлийн багш нар ам уралдан хэлж байна. Сурах бичигт  байгаа зарим онолын материалыг огт мэдэхгүйгээс болж зааж чаддаггүй, тиймээс хүүхдийг зүгээр л хуулж, цээжлүүлэх  үйлийг голчилж тэдний үгийн утгыг хайж олох, үгийг зөв сонгож найруулан бичих чадварыг хөгжүүлдэггүй. ЕБС-ийн Монгол хэлний хичээл уламжлалд суурилсан шинэ стандарттай, түүнд зориулсан үлгэр сурах бичигтэй байх хэрэгтэй гэж бодож байна.

       ЕБС-ийн Монгол хэлний 1-12-р ангийн сурах бичиг нь хоорондоо ямар ч уялдаа холбоо байдаггүй. Мөн бага, дунд ангийн хоорондын шилжилтийн залгамж холбоо муу байдаг. Мөн сурах бичгийг зохиож буй хүмүүс цогцоор нь биш салангид 5-р ангийн сурах бичгийг хэсэг хүмүүс, 7-р ангийнхийг өөр хэсэг хүмүүс зохиодог нь маш буруу юм. Мөн сурах бичигт байгаа өгүүлбэр, эхийн сонгосон байдал ямар ч бодлого, уялдаа байхгүй эх нь хэтэрхий урт, хэмжээ их эсвэл далд утга санаатай байгаа нь хүүхдийн оюун ухаан хүрэхгүй байдаг.

        Маш олон сурах бичиг хүүхдийг дарамтлах хэрэгсэл болж байна. Зарим сурах бичиг хэтэрхий хүнд, хүүхдийн ойлгохгүй зүйлүүд их орсон байдаг. Энэ нь сурах бичиг зохиох ажилд дунд сургуульд багшилж үзээгүй их дээд сургуулийн багш нар оролцдогтой холбоотой. Сурах бичиг гэдэг бол ашиг хонжоо хайгч хүмүүсийн хоол биш.

         Нэг үе хувилбарт сурах бичиг гарч ирсэн. Гэтэл үүнээс татгалзаад ганц сурах бичигтэй болсон нь өөрчлөлтөөс татгалзсаны нэг илрэл юм. Энэ байдлаас дүгнэхэд  хувийн компаниуд сурах бичгийн багтай түүгээрээ тендерт өрсөлддөг байвал зүйтэй юм шиг...

6.  Хэвлэл мэдээлэл, зурагт интернэт, гудамж талбайн хаяг реклам сурталчилгаа, гэх мэт орчны нөлөөлөл - Хэвлэл мэдээллийн байгууллага чухал үүрэгтэй. “Боловсрол” суваг телевиз үүсгэн байгуулагдаж хэлний талаарх нэвтрүүлэг нэлээдгүй гаргаж, сайн нөлөө үзүүлж байсан боловч сүүлийн үед буураад байна. Мөн ихэнх үйлчилгээний газрын нэр хаягууд гадаад үгээр бичигдсэн, зарим зурагт, сонин хэвлэлээр нь алдаатай үг өгүүлбэр ажиглагдах нь бүр ихэссэн, ярианы хэл найруулгаар бичихдээ  бичлэгийн хэлбэрийг сүүлийн үед сэтгүүл зүйд хүч түрэн орж ирж буй блогчид, мэдээнд сэтгэгдэл бичин үлдээж буй гол төлөв залуус улам ташуур өгөн “хөгжүүлж” байна. 



Дээрх жишээнээс л эх монгол хэлний маань аман болон бичгийн хэлний ёс горим, хэм хэмжээ хэрхэн эвдэрч байгаа нь харагдана. Энэ буруу нөлөө нь зөвхөн интернэтийн ертөнцөөс хальж телевизээр, сонин хэвлэлээр зөв бичгийн дүрмийн алдаа түгээмэл, энгийн зүйл шиг гарах болсноос улам илүү нотлогдох боллоо. Эх хэлнийхээ үгийг харь хэлний найруулгаар, ярьдаг бичдэг байсан бол одоо харь үсгээр, хаана ч байхгүй “шинэ хэлээр” бичиж байна. (2)

Өөрчлөх шаардлагатай, болохгүй байгаа олон асуудлын алинаас нь эхлэх үү?      Монгол хүн гэдэг бол Монгол хэл, соёлоо мэдэхгүй байх учиргүй. Тиймээс хүүхдийн гэр бүлийн хүмүүжил, цэцэрлэгээс эхлээд ЕБС-д суралцахдаа “Монгол хэл”-ний хичээлээр дамжуулаад монгол соёл, ёс заншил, уламжлалаа бүрэн эзэмшсэн, зөв төлөвшилтэй ирээдүйн монгол хүн бэлтгэн гаргах явдал юм. Үүний тулд боловсролын бодлого төлөвлөлтөөс эхлээд бусад бүх асуудлыг өөрчлөн шинэчлэх нь зүйтэй юм.Асуудлын гол нь төр засгийн бодлого алдаатай байна, болохгүй байна гээд ард олонд нээлттэй орхихоос гадна түүнээс гарч болох арга замуудыг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд хамтдаа тунгаан ярилцаж, эцсийн зөв шийдэлд хүрч, өөрчлөлт хийх цаг нь болжээ.

 Үүний тулд: 

1.     Төр засгаас  гаргаж буй боловсролын бодлогыг зааж сайжруулахаас гадна цаасан дээр биш амьдралд бодитоор хэрэгждэг байх
2.    Үүний тулд ард түмэн дуу хоолойгоо хүргэж, тэдний үгийг сонсдог, үйл ажиллагаандаа тусгадаг байх
3.    Эх хэлний сурах бичгийн агуулга стандартаа 1-12 дугаар анги хүртэл нь цогцоор нь авч багшид биш хүүхдэд зориулж тэдний чадварт тохирч байхаар засаж янзлах
4.    Тэр багаас нь гадаад хэл заалгахыг хүсээд байгаа, эс бөгөөс алийг нь ч яахаа огт мэдэхгүй байгаа  эцэг эхийн боловсролыг дээшлүүлж, тэдний хүүхдэд хандах хандлагыг зоригтойгоор өөрчлөх.

 Дээрх өөрчлөлтийг хийхэд багш ч бай, эцэг эх ч бай, сайд ч бай  та ямар хувь нэмэр оруулж чадах уу? Хамтдаа ухрах уу, хамтдаа урагшлах уу? 


Read more

АНУ-ын Калифорни мужийн бага ангийн багш

0 comments
АНУ-д бага ангийн багш бэлтгэх үйл явц манайхаас их өөр. Тэнд жинхэнэ мэргэжлийн диплом авах хүртэл дор хаяж 8-10 жил зарцуулна. Учир нь Их сургуулиа төгсөөд манайх шиг шууд мэргэжлийн дипломоо авдаггүй, харин үүний оронд “Урьдчилсан диплом” гэх зүйлийг гардан авна. Ингээд АНУ-ын Калифорни мужийн бага ангийн багш болохын тулд ямар шалгуур давж, ямар сургалтанд хамрагдан хэдэн төгрөгийн цалин авдаг тухай танд хүргэе. 
Үндсэн шаардлага
Калифорни нь Америкийн Нэгдсэн Улсын баруун эрэгт оршдог бөгөөд хуурай газрын нутаг дэвсгэрээрээ АНУ-ын гурав дахь том муж улс юм. Тус муж улсад бага ангийн багш болохын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: 
•    Бага ангийн багш нь тухайн дааж авсан ангидаа олон төрлийн хичээл заах ёстой учраас “Олон төрлийн хичээл заах эрхийн үнэмлэх”-ийг заавал авсан байна.
•    5 жилийн хугацаанд хүчинтэй байх “Урьдчилсан диплом”-ыг аваад тус мужийн улсын сургуульд багшилна. 
•    Энэ 5 жилийн хугацаандаа багтаж “Мэргэжлийн диплом”- оо авсан байх ёстой. 

 “Урьдчилсан диплом” авах
 “Урьдчилсан диплом” авахын тулд тус мужийн Фрэсно хотын  Калифорнийн Их Сургуулийн “Олон төрлийн хичээл заах багшийг бэлтгэх” сургалтанд хамрагдана. Мөн  дараах бүх шаардлагуудыг  заавал хангасан байхаас гадна өгөх ёстой шалгалтууд бас бий. Үүнд:

1.    Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
2.   “Олон төрлийн хичээл заах эрх”-ийн үнэмлэх авах сургалтанд хамрагдаж, улсын сургууль дээрх дадлагыг амжилттай дүнтэйгээр хийсэн байх 
3.    Калифорни мужид мөрддөг  ерөнхий боловсролын тест өгсөн байх
4.    Англи хэлний мэдлэг, чадвар өндөр байх
5.    Унших чадварыг үнэлэх  шалгалт өгөх
6.    АНУ-ын хуулийн дагуу мужийн магадлан итгэмжлэгдсэн коллеж болон их, дээд сургуулийн сургалтанд суух, шалгалт өгөх 
7.    Өөрийн сонгосон хичээлээрээ шалгалт өгөх
8.    Компьютерийн үндсэн курсийг төгссөн байх

 “Мэргэжлийн диплом” авах 
Дээр дурдсанаар “Урьдчилсан диплом” нь зөвхөн 5 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд энэ хооронд амжиж “Мэргэжлийн диплом”-оо авах шаардлагатай. Үүний тулд дүүргээс  баталгаажсан улсын болон хувийн сургууль, коллеж, их сургуулийн Мэргэжлийн багшийн сургалтанд хамрагдсан байна. Тус сургалт нь англи хэл заах арга, компьютер ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцаж ажиллах,  сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг чиглэлээр хамгийн чанартай сургалтыг явуулдаг. 

Бага сургуулийн багшийн үүрэг
 Бага ангийн багшийн хамгийн гол үүрэг бол хүүхдэд хичээл заахаас гадна тэднийг хөгжүүлэх үүрэгтэй. Багш нар эцэг эхтэй уулзах, хичээлийн төлөвлөгөөгөө бичих, хурал цуглаанд оролцох гэх мэт маш олон төрлийн зүйлд цагаа зарцуулах хэрэгтэй болдог. 
Багшийн хийх ёстой ажлыг жагсаавал:
•    Хичээлийн төлөвлөгөөгөө бичих
•    Сурагчдын сурах үйл явцыг зөв үнэлэх зорилгоор тест боловсруулан түүгээрээ шалгалт авч, дүнг нэгтгэн анализ хийх
•   Сурагчдын нас бие, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, сонирхолд нь нийцүүлэн хичээл заах арга зүйгээ хөгжүүлэх, хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлтгэх
•   Сурагчдынхаа зан харьцааг засаж сайжруулах болон хичээлийн хоцрогдлыг арилгах үүднээс сургуулийн удирдлага, мэргэжлийн багш болон эцэг эх, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулах 
•    Сурагчдад сургуулийн захиргааны бодлого, сурагчдын дүрэм журмыг мөрдүүлэх  
•   Сурлагаар хоцрох магадлалтай сурагчдаас гадна оюуны өндөр чадавхитай хүүхэд болон тэдний эцэг эхэд зөвлөгөө өгч, зөв чиглүүлэх 

Бага ангийн багш хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
Калифорни мужийн Хөдөлмөр эрхлэлт, Хөгжлийн Газраас гаргасан тушаалд тус мужийн бага ангийн багшийн 1 жилийн дундаж  цалин $48,850  (68,000,000 төг)  байна гэж заажээ. Тэгэхээр тус мужийн бага ангийн багшийн сарын дундаж цалин манайхаар бол 5,600,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар авдаг гэсэн үг. 
Бага ангийн багшийн цалин дунджаар нэг жилд $48,000-$57,000 байх бөгөөд шинээр ажиллах  багшийн хувьд $32,000 - $35,000,  харин хамгийн туршлагатай багшийн жилийн дундаж цалин $55,000 - $70,000  (77,000,000-97,000,000 төг) байдаг байна. 
Илүү дэлгэрэнгүйг доорх веб хуудаснаас үзэж болно.

Р. Баяр 
Эх сурвалж: http://www.fresnohub.com/elementary-school-teachers.html


Read more

Алдаанаасаа суралцацгаая

0 comments
Бага боловсролын үндсэн зорилго нь хүүхдийг зөв төлөвшүүлж хүмүүжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх явдал гэж ойлгож болно. Бага боловсролын энэхүү зорилгыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг үнэлж дүгнэж чадахгүй байна. Бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга ч бага боловсролын үндсэн зорилгыг хангахад бүрэн чиглэгдэж чадахгүй байна. Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга нь хэт мэдлэгжсэн, сурагчдад чадвар, дадал, хүмүүжил олгох, монгол ёс заншил, уламжлал, амьдрах арга ухаанд сургах тал дээр бага анхаарсан байдал илэрч байна.   
 
    Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, багш нарт явуулсан сургалт, багш нартай хийсэн ярилцлагаас дүгнэж үзвэл бага боловсролын багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд дараах алдаа дутагдал нийтлэг оршиж байна гэж үзэж болохоор байна.

•    Бага боловсролын багш нарын арга зүйн хувьд алдаж байгаа гол алдаа нь сурах бичиг, зөвлөмжийн хүрээнээс гарч, бүтээлчээр судлан хэрэгжүүлж чадахгүй байна. Шинээр боловсрогдон мөрдөгдөж байгаа сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, арга зүйтэй танилцуулах сургалтыг Боловсролын хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас чанартай зохион байгуулдаггүй нь энд гол нөлөө үзүүлж байна. Боловсрол, соёлын газраас хичээл тус бүрийн нэгж хичээлийн сэдвийг гарган өгч байгаагаас цааш үйл ажиллагаа явагдаж үндсэндээ чадахгүй байна. 
•    Багш нар сургалтыг явуулахдаа онолын мэдлэг, хууль, дүрэм, томьёо, тодорхойлолтыг  тулган хүлээлгэх, бэлэн мэдлэг өгөх замаар хуучин арга барилаар явуулж байгаа нь сурагчдын сэтгэн бодох үйл ажиллагааг боогдуулж, улмаар тэднийг мэдлэг бүтээх, сурах арга барил эзэмших бололцоог хааж байна. Математикийн хувьд жишээ нь хуваах үйлдлийг заахдаа хоёр орон зэрэг буувал ногдворт нэг тэг өгнө гэх мэт. 
•    Суралцагчдыг сурах хөдөлмөрт үнэнч шударга ханддаг, бусдын хүчинд найдах бус өөрийн хүчинд итгэж ажилладаг сэтгэхүй, дадал хэвшлийг суралцагч нэг бүрт бий болгож чадахгүй байна. Бага ангид байхаасаа эхлэн хүүхэд бусдаас хуулах, өөрийгөө болон багшийг хуурах үйл ажиллагаанд суралцаж байна. Багш үүнийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн ажилласаар. 
•    Байгалийн ухаан, математик зэрэг хичээлүүдээр сурагчдаар дадлага ажил хийлгэхгүй байна. Багш нар өөрсдөө ч геометрээр хэрчмийн урт болон талбайг хэмжих, үр дүнг бүртгэх, тооцоо хийх, байгуулах бодлого бодох зэрэгт сайн суралцаагүй байгаа нь сургалтад сөргөөр нөлөөлж байх талтай.
•    Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх тест, хяналтын болон бичгийн ажлын сэдвийг зохиох онол, арга зүйн мэдлэг сургалтын менежер, багш нарт дутмаг байна. Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх сэдэв нь найдвар, тохирц, ялгах чадвар муутай байна. Сурагчдын мэдлэг, чадварыг шалгах сэдвийн асуулт, даалгаврын томьёолол, тавилт, тэдгээрийн оноожуулалт (хэмжээсжүүлэлт) тун тааруу байна. Олон улсын судалгааны даалгавруудын томьёолол, тавилтаас суралцаж чадахгүй байна. Манай сурах бичгүүдэд ч энэ дутагдал нэг адил байгаа юм. 
•    Сурагчдын сэтгэлгээний хурд, гүн бат болон уян хатан чанарыг хөгжүүлэх талаар багш, сургууль, боловсролын удирдах болон эрдэм шинжилгээний байгууллагын зүгээс тодорхой, үр дүнтэй ажил хийсэн нь мэдэгдэхгүй байна. Багш нарт энэ чиглэлээр онол, арга зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай байна.
•    Сурагчдыг хурдан зөв унших, уншсанаа ойлгон гол санааг бичих, асуулт зохиох, түүнд хариулах зэрэг унших чадварын олон улсын судалгаа (ПИРЛС)-ны арга зүйд суралцаж чадаагүй байна. Манай сурагчдын зохион бичих чадвар муу, бичгийн хэв муу, асуултад нэг хоёр үгээр арай ядан бичсэн нь элбэг тааралдана. 
•    Бага, дунд ангийн агуулгын залгамж холбоо сайн биш байна. Бага боловсролын багш нарын тухайд дунд ангид хичээл бүрээр ямар чадвар, дадал эзэмшсэн хүүхэд бэлтгэн өгөх талаар нарийн сайн ойлголтгүй байна. Тухайлбал математикийн хичээлээр функциональ хамаарал, өөрөөр хэлбэл үйлдлийн гишүүд ба үр дүнгийн хоорондын хамаарлын тухай сурагчдад сайтар ухамсарлуулан ойлгуулсан байх шаардлагатай юм. Гэтэл манай багш нар тоо, тоололд голлон анхаараад алгебр, геометр, магадлал, статистикийн үндсэн судлагдахуунуудыг сайтар эзэмшүүлэхэд анхаарч тэр бүр чадахгүй байна. Багш нар маань ч энэ чиглэлээр өөрийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх шаардлагатай нь харагдаж байна.
•    Сурагчдыг зөв төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх арга барил эзэмших, түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх талаар сургууль, багш нарын зүгээс үр дүнтэй хийсэн ажил бага харагдаж байна. Яриа ухуулга, элдэв уралдаан тэмцээн, секц дугуйлангийн үйл ажиллагаагаар хүүхдэд зөв төлөвшил, хүмүүжил олгоно гэж үзвэл өрөөсгөл болно. Хичээлүүдийн агуулгыг амьдралд ойртуулах, монгол ёс заншил, түүх, соёл, уламжлалтай холбох талаар багш нарын сургах, хүмүүжүүлэх үйл ажиллагаа жигд биш байна. Энд сургалтын агуулгыг ерөнхийд нь баримтлах боловч, багшийн зүгээс бүтээлчээр баяжуулан хэрэглэх учиртай. Сурагчдыг гадны сөрөг муу нөлөөнөөс хамгаалах талаар их зүйл хийх шаардлагатай болжээ. Сөрөг муу нөлөө гэр бүлийн зүгээс ч, нийгэм, ахуйн бусад орчноос ч гарч байна.  

    Эцэст нь тэмдэглэхэд бага сургуулийг дунд, ахлах сургуулиас тусгаарлан бие даан ажиллуулах, бүтэн өдрийн сургалт (өглөөнөөс орой хүртэл хичээллэж, секц дугуйлан, сонгон суралцахад суралцаж, даалгавраа хийж, амарч, үдээр хооллож)-д  шилжүүлэх талаар төрийн захиргааны болон боловсролын бүх шатны байгууллага анхаарах цаг болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэж чадвал дээр дурдсан алдаа дутагдлуудын ихэнх нь арилах болно.        
 
    Алдаанаасаа суралцаж, түүнд дүгнэлт хийж, гарч буй алдаа дутагдлыг арилгах, дахин давтан гаргахгүй байх талаар анхаарч ажиллацгаая. Зөв боловсролтой, зөв монгол иргэнийг төлөвшүүлэх үйлсдээ амжилт гаргахыг Та бүхэнд хүсэн ерөөе. 


Г.Батболд


Read more