Багшийн мэргэжлийн зэрэг олгох,хасах журам батлах тухай

0 comments

МОНГОЛ УЛСЫН    БОЛОВСРОЛ,СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2008 оны11 сарын 13өдөр    дугаар 73                                   Улаанбаатар





Багшийн мэргэжлийн зэрэг
олгох,хасах журам батлах тухай
Бага,дунд боловсролын тухай хуулийн 21.4,21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.        “Багшийн мэргэжлийн зэрэг олгох,хасах журам”-ыг хавсралтаар баталж, 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2.        Энэхүү дүрэм батлагдсантай холбогдуулан 2008 онд мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа нь дууссан багш нарт мэргэжлийн зэргээ хамгаалах, ахиулах болон мэргэжлийн зэрэг шинээр авах багш нарын хүсэлтийг 2009 оны 2-р сард багтаан шийдвэрлэхийг Бага дунд боловсролын газар /Н.Энхбат/ аймаг нийслэлийн Боловсрол соёлын газар, сургууль,цэцэрлэг гэгээрлийн төвийн удирдлага нарт үүрэг болгосугай.
3.        Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Бага,дунд боловсролын газар /Н.Энхбат/ аймаг нийслэлийн Боловсрол соёлын газар, сургууль,цэцэрлэг гэгээрлийн төвийн удирдлага,журмын хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ хийж ажиллахыг мэдээлэл,хяналт,шинжилгээ,үнэлгээний газар /М.Баасанжав/,багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг жил бүрийн боловсролын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү эдийн засгийн газар /С.Наранцогт/ тус тус даалгасугай.



САЙД                              /Ё.ОТГОНБАЯР/


Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайдын
2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн
 73-р тушаалын хавсралт
Багшид мэргэжлийн зэрэг олгох,хасах журам
Нэг.нийтлэг үндэслэл
1.1.   Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуль болон албан бус боловсролын багш, сургуулийн хичээлийн эрхлэгч буюу сургалтын менежер,цэцэрлэгийн арга зүйч (цаашид багш гэх) багшийн мэргэжлийн зэрэг олгох,хасах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.   Багшийн мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааны зорилго нь багшийн мэргэжлийн ур чадварын өсөлтийг тодорхойлж,энэ өсөлтийг багшийн хөдөлмөрийн үр дүнг үнэлэхэд тооцон тэднийг урамшуулж,мэргэжлийн талбарт боловсролын чанарын төлөө шударга өрсөлдөөний механизмыг бүрдүүлэхэд оршино.
1.3.   Багшийн мэргэжил болон ажлын байрны тодорхойлолтод  заагдсан чиг үүрэг,үйл ажиллагааны чанар,үр өгөөжийн өсөлтөд харгалзах тодорхой шалгуур үзүүлэлтээр тоготтгдох гүйцэтгэлийн түвшинг багшийн мэргэжлийн зэрэг гэнэ.
1.4.   Бага,дунд  боловсролын тухай хуулийн 21.4 заасны дагуу багшид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш “ гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.
1.5.     Мэргэжлийн “Заах аргач багш” зэрэгтэй багш нь мэргэжлийн зэрэгтэй багшид тавигдах нийтлэг болон “Заах аргач багш” –д тавигдах тусгай шалгуур, үзүүлэлтийг тус тус хангасан,сургуулийнхаа багш нарт зөвлөх,тэдэнтэй хамтран ажиллах чадвартай багш байна.
1.6.   Мэргэжлийн “Тэргүүлэх багш” зэрэгтэй багш нь мэргэжлийн зэрэгтэй багшид тавигдах нийтлэг болон “Тэргүүлэх багш ”-д тадигдах тусгай шалгуур,үзүүлэлтийг тус тус хангасан,орон нутгийнхаа багш нарт зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай багш байна.     
1.7.      Мэргэжлийн “Зөвлөх  багш” зэрэгтэй багш нь мэргэжлийн зэрэгтэй багшид тавигдах нийтлэг болон “Зөвлөх багшид ”-д тадигдах тусгай шалгуур,үзүүлэлтийг тус тус хангасан,үндэсний түвшинд  багш нарт зөвлөх, боловсролын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах чадвартай багш байна.   
1.8.   Багш мэргэжлийн зэрэг шинээр авах, зэргээ хамгаалах, ахиулах сэргээх бүх тохиолдлыг багшид мэргэжлийн зэрэг олгох гэж ойлгоно.
1.9.   Багшид мэргэжлийн зэргийг шатлал алгасуулж олгохгүй.
1.10.Мэргэжлийн “Заах аргач багш” зэргийг тухайн сургалтын байгууллага, “Тэргүүлэх багш” зэргийг аймаг,нийслэлийн Боловсролын газар, “Зөвлөх багш” зэргийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид яам гэх) эсвэл, энэ ажлыг зохион байгуулахаар түүнээс эрх олгогдсон байгууллага тус тус олгоно.

Хоёр.Мэргэжлийн  зэргийн шалгуур үзүүлэлт
2.1. Багшид мэргэжлийн “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална. ҮҮнд:  
2.1.1 Багшлах эрхтэй байна.
2.1.2 Багшийн “Ёс зүйн дүрэм”- ийг чанд сахидаг байна.
2.1.3 Боловсролын стандартын шаардлага хангасан сургалтын хөтөлбөр (киррикюлим)     боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах арга зүйг бүрэн эзэмшиж, багш нарт зөвлөх чадвартай байх.
2.1.4 Сургалтын хэрэглэгдэхүүний үнэ цэнэтэй, баялаг сан хөмрөг бүрдүүлж, түүнийгээ сургалтдаа үр өгөөжтэй хэрэглэдэг байх.
2.1.5 Гадаад хэлээр мэдээлэл ашиглах,боловсруулах, комьпютерын өргөн  хэрэглээний праграммууд дээр ажиллах, мэргэжлийн болон дидактикийн судалгаа хийх арга хэрэгслийг эзэмшин өөрийгөө байнга хөгжүүлдэг байх.
2.1.6  Тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь сурагчиддаа тусалж зөвлөх, тэднийг дэмжих, хамтран ажиллах бүтээлч арга барил эзэмшсэн байх
2.1.7 Багш сургуулийн удирдлага,эцэг эх,иргэд,төр,олон нийтийн байгууллагуудтай бүтээлчээр хамтран ажиллах ур чадвар эзэмшиж, тодорхой үр дүнд хүрсэн байх.
2.1.8. Шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил, дэвшилтэт үзэл санааг судлан эзэмшиж, сургалтанд шинийг санаачлан бүтээлч үйл хэрэг болгосон байх

2.2. Багшид мэргэжлийн зэрэг олгохдоо сургалтын байгууллагад эрхэлж буй албан тушаалаас нь хамаарч дараах тусгай шалгуур, үзүүлэлтийг баримтална. Үүнд:
2.2.1 Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багшид тавигдах тусгай шалгуур үзүүлэлт:
2.2.1.1 Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар заадаг хичээлээр нь үзүүлсэн суралцагчдын сурлагын дундаж амжилт нь тухайн зэрэг хүчинтэй байх хугацаанд улсын дунджаас доошгүй буюу тодорхой хувиар тогтмол дээгүүр байж, сурагчдаа хөгжүүлэх, тэдний сурлага, хүмүүжлийг сайжруулахад онцгойлон тэмдэглэх амжилт гаргасан байна.
2.2.1.1.1  Заах аргач багш :улсын дунджаас доошгүй байх
2.2.1.1.2 Тэргүүлэх багш :улсын дунджаас 5-аас доошгүй хувь дээгүүр байх
2.2.1.1.3 Зөвлөх багш: улсын дунджаас 10-аас доошгүй хувь дээгүүр байх
2.2.1.2 Заадаг курс болон бүлэг сэдвийн хичээл, нэгж болон ээлжит хичээлийнхээ сургалтын хөтөлбөрийг цогцоор нь боловсруулах талаар бүтээлч туршлага хуримтлуулж, бусад  багш нартаа туршлагаа хуваалцах сургалт,суртчилгаа 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх
2.2.1.2.1 Заах аргач багш: сургалт сурталчилгаа нь сургалтын байгууллага (эсвэл сум,бүс,дүүрэг)- ын түвшинд
2.2.1.2.2 Тэргүүлэх багш: сургалт сурталчилгаа нь аймаг, нийслэлийн түвшинд
2.2.1.2.3 Зөвлөх багш: сургалт. Сурталчилгаа нь улс үндэсний түвшинд
2.2.1.3 Боловсрол судлал,мэргэжил, дидактик, арга зүйн чиглэлээр сургалтанд хамрагдаж тодорхой багц цаг цуглуулсан байх
2.2.1.3.1. Заах аргач багш: 5 багц цаг
2.2.1.3.2. Тэргүүлэх багш: 8 багц цаг
2.2.1.3.3. Зөвлөх  багш: 10  багц цаг
2.2.1.4. онол практикийн хурал,зөвлөгөөнд боловсрол судлал, багшийн хөгжил,мэргэжил,дидактик,боловсролын стандарт,сургалтын хөтөлбөрийн хөгжил зэрэг асуудлаар судалгаа явуулан туршиж, үр дүнгээр нь 2-оос доошгүй илтгэл хэлэлцүүлж, тухайн хурлын материалд хэвлүүлсэн байх.
2.2.1.4.1. Заах аргач багш: илтгэл нь сургалтын байгууллага (эсвэл       сум,бүс,дүүрэг)-ын түвшний хуралд хэлэлцэгдсэн байх
2.2.1.4.2 Тэргүүлэх багш: илтгэл нь аймаг, нийслэлийн түвшний хуралд хэлэлцэгдсэн байх
2.2.1.4.3 Зөвлөх багш : илтгэл нь үндэсний түвшний хуралд хэлэлцэгдэж,1-ээс доошгүй гарын авлага мэтийн багш нарт зориулсан нийтээр хэрэглэх бүтээл туурвисан байх (сурагчид зориулсан нийтээр хэрэглэх сурах бичгийг бүтээлд тооцно.)
Мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах
3.1 Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь :
А.Багш холбогдох баримт бичгийг бүрдүүлж мэргэшлийн зэрэг олгуулах тухай хувийн хүсэлт өргөдлөө гаргах
Б.Багшийн ажилтай нь танилцаж мэргэжлийн үнэлгээ дүгнэлт өгөх
В. Мэргэжлийн үнэлгээ дүгнэлтдээ тулгуурлан шийдвэр гаргаж, үнэмлэх олгох (шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудад уламжлах)
Г. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг тайлагнах гэсэн үндсэн 4 үе шаттайгаар явагдана.
3.2 Энэхүү журмын хоёрдугаар хэсэгт тодорхойлсон шалгуур үзүүлэлтээр тухайн багш өөрийн ажлаа үнэлээд үзүүлэлт бүрийг нотлох баримтыг зохих ёсоор албажуулан энэхүү журмын 3.3 ба 3.4 – д заасан баримт бичгийг бүрдүүлж мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдлөө зэрэг хүчинтэй байх хугацаа дуусахаас 1 жилийн өмнө тухайн оны 1-р сард багтаан сургалтын байгууллагын захиргаанд гаргана.
3.3 Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн багш дараах материалыг бүрдүүлнэ.
3.3.1 Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн өргөдөл
3.3.2 Сурагчдын сурлагын амжилтыг баталгаажуулсан баримт
3.3.3  бүтээлийн жагсаалт
3.3.4 Илтгэл хэлэлцсэн хурлын баталгалгаажсан хөтөлбар,илтгэлүүдийн эмхтгэл(Зөвлөх багшийн  тохиолдолд зохиосон ном, гарын авлага,сурах бичгийн зохиогч, хэдлэлийн газар, хэвлэсэн он, ISBN  зэргийг нотлох номны хавтас,эхний ба сүүлчийн нүүрүүдийн хуулбар)
3.3.5 Цуглуулсан багц цагийг тодорхойлсон сертифакатын баталгаажуулсан хуулбар
3.3.6 Багшлах эрхийн болон мэргэжлийн зэрэг (мэргэжлийн зэрэгтэй бол)- ийн үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
3.3.7. Зохион байгуулсан сургалт, сурталчилгааны баталгаажсан хөтөлбөр тайлан, холбогдох байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тодорхойлолт
3.3.8 Онцгойлсон амжилтыг баталгаажуулсан баримт ( шагнал,төрийн одон медаль хамаарахгүй)
3.3.9 3x4 хэмжээний цээж зураг 2 ширхэг
3.4  “Тэргүүлэх багш” ба “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн багш дараах материалыг нэмж бүрдүүлнэ.
3.4.1. Журамд заасан шалгуур, үзүүлэлтийг хангасан байдлыг сургууль ( Зөвлөх багш зэргийн хувьд нэмж боловсролын газрын магадлагаа )-ийн тодорхойлолт
3.4.2. Мэргэжлийн зэргийг олгохыг хүссэн сургууль( Зөвлөх багшийн тохиолдолд боловсролын газрын ) - ийн албан тоот
3.5 Багшид мэргэжлийн зэрэг олгох асуудлаар мэргэжил, арга зүйн байгууллага, мэргэжлийн холбоо, бусад сонирхлын бүлгүүдийн төлөөлөл бүхий мэргэжлийн үнэлгээ,дүгнэлт өгөх ажлын хэсгийг энэхүү журмын 1.10 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагуудын ерөнхий менежерийн шийдвэрээр байгуулна.
3.6 Ажлын хэсгүүд нь энэхүү журмын хоёр дахь хэсэгт тодорхойлсон шалгуур үзүүлэлтийг үндэслэн тухайн багшид мэргэжлийн зэрэг олгох эсэх талаар мэргэжлийн үнэлгээ дүгнэлт гаргана.
3.7 Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг сургалтын байгууллага дээр дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
3.7.1 Сургалтын байгууллагын ажлын хэсэг нь тухайн жилд мэргэжлийн “Заах аргач багш” , “ Тэргүүлэх багш”, “ Зөвлөх багш” зэрэг олгохыг хүссэн багшийн материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч, шаардлага хангаагүй материалтай багшийг үнэлгээнээс хасаж, шаардлага хангасан материалтай багшийн ажилтай газар дээр нь танилцаад шалгуур үзүүлэлтийн биелэлтэнд шаардлагатай нотолгоо гаргана.
3.7.2 Сургалтын байгууллагын ажлын хэсэг нь мэргэжлийн Заах аргач багш” зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт энэ зэргийг олгох тухай болон мэргэжлийн “Тэргүүлэх багш” ба “  Зөвлөх багш” зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт зэрэг олгохыг холбогдох байгууллагад уламжлах тухай үнэлгээ, дүгнэлтээ багш нэг бүрээр гаргаж, сургалтын байгууллагын багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна.
3.7.3 сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлт болон багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн багшид “ Заах аргач багш” мэргэжлийн зэрэг олгох, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлах тухай тушаал гаргана.
3.7.4 Сургалтын байгууллага нь мэргэжлийн зэрэг олгох талаар гаргасан захирал, эрхлэгчийн тушаал, “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг авсан багш нарын судалгаа, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар уламжлах багш багш нарын материалыг аймаг, нийслэлийн боловсролын газарт тухайн оны 3-р сард багтаан хүргүүлнэ.
3.8 Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг аймаг, нийслэлийн боловсролын газар дээр дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
3.8.1 Аймаг нийслэлийн боловсролын газрын ажлын хэсэг  нь тухайн жилд мэргэжлийн “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэг авахыг хүссэн багшийн материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч, шаардлага хангаагүй материалтай багшийг үнэлгээнээс хасаж, шаардлага хангасан материалтай багшийн материалтай танилцаад шалгуур үзүүлэлтийн биелэлтэд магадлагаа гаргана.
3.8.2 Аймаг, нийслэлийн боловсролын газрын ажлын хэсэг нь “ Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт энэ зэргийг олгох тухай болон мэргэжлийн “Зөвлөх багш” зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт зэрэг олгохыг холбогдох байгууллагад уламжлах тухай үнэлгээ, дүгнэлтээ багш нэг бүрээр гаргаж , Боловсролын газрын зөвлөлийн хуралд танилцуулна.
3.8.3 Аймаг нийслэлийн Боловсролын газрын дарга нь ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлт болон Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн багшид “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгох, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлах тухай тушаал гаргаж , шийдвэрийг сургалтын байгууллагад мэдээлнэ.
3.8.4 |Боловсролын газар нь мэргэжлийн зэрэг олгох талаар гаргасан даргын тушаал, “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг авсан багш нарын судалгаа, хавсралтын дагуу гаргаж, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар уламжлах багш нарын материалыг яам ( эрх шилжсэн байгууллагад)– нд тухайн оны 10 дугаар сард багтаан хүргүүлнэ.
3.9 Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг яам ( эрх шилжүүлсэн байгууллага) дээр дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
3.9.1. Яам ( эрх шилжүүлсэн байгууллага)-ны ажлын хэсэг нь тухайн жилд “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг авахыг хүссэн багш нарын материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч,шаардлага хангаагүй материалтай багшийг үнэлгээнээс хасаж, шаардлага хангасан багшийн материалтай танилцаад шалгуур,үзүүлэлтийн биелэлтийн үнэлгээ,дүгнэлтийг багш нэг бүрээр нягтлан гаргана.
3.9.2 Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь (эрх шилжсэн байгууллага ) ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн багшид “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг тухайн оны 12 дугаар сард багтаан гаргаж, аймаг,нийслэлийн боловсролын газарт мэдээлнэ.  
3.9.3 Багшид мэргэжлийн зэрэг олгосон тухай шийдвэр өмнө нь мэргэжлийн зэрэгтэй багшийн хувьд зэргийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг жилийн өмнөөс гарч байгаа тул шийдвэрт дараагийн оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн мэргэжлийн зэрэг нь хүчин төгөлдөр болж, зэргийн нэмэгдэл олгох хуацаа тооцогдохоор тусгасан байна.
3.9.4. Холбогдох байгууллагууд багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг батлагдсан загварын дагуу хэвлэж, дараагийн оны 1 дүгээр сард багтаан багш нарт хүргэх арга хэмжээг зохион байгуулна.
3.10.Мэргэжлийн  зэргийг олгосон тухай эрх бүхий байгууллага бүр энэхүү журмын хавсралтын дагуу мэргэжлийн зэрэгтэй багш нарын мэдээллийн санг бүрдүүлнэ.
3.11 Багшид мэргжлийн зэрэг олгох талаар үнэлгээ,дүгнэлт гаргах бүх түвшний ажлын хэсгийн гишүүн буруутай үйлдэл хийж, тэр нь нотлогдсон тохиолдолд түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дөрөв.  Мэргэжлийн зэргийн нэмэгдэл
4.1 Мэргэжлийн “Заах аргач багш”.”Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш “ зэрэгтэй багшид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.
4.2 Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг энэхүү журмын 3.9.3-т заасан хугацаанаас эхлэн олгоно.
4.3 Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр багшийн сарын үндсэн цалингаас тооцож олгоно.
4.4 Сургалтын байгууллага, аймаг,нийслэлийн Боловсролын газар, яам ( эрх шилжсэн байгууллага) нь гаргасан шийдвэр болон мэдээлэл, хяналт – шинжилгээндээ тулгуурлан багшид зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг тооцож,жил бүрийн боловсролын төсөвт тусгана.

Тав. Мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа,
мэргэжлийн зэргийг хасах
5.1 Багшийн мэргэжлийн зэрэг нь түүнд мэргэжлийн зэрэг олгосноос хойш 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
5.2 Мэргэжлийн зэрэг нь хүчинтэй байх хугацаанд хэрвээ багш хүсвэл шатлал алгасахгүйгээр мэргэжлийн зэргээ ахиулж болно.
5.3 Багшид олгосон мэргэжлийн зэрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.
5.4 Энэхүү журмын 5.4-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд мэргэжлийн зэргээ   хамгаалах хугацаа хэтэрсэн болон мэргэжлийн зэргээ хамгаалах,ахиулахаар хүсэлт гаргаж ,зэрэг олгох үнэлгээнд ороод ,тухайн зэрэгт тавигдах  шалгуур үзүүлэлтийг хангаагүй бол багшийн эзэмшиж байсан мэрэжлийн зэргийг шууд хүчингүй болсонд тооцно.
5.5 Боловсролын тухай хууль,бага дунд боловсролын тухай хууль сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан багшийн эрх,үүргийг зөрчиж, мэргэжлийн алдаа гаргаж багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь багшийн эзэмшиж байсан мэргэжлийн зэргийг хасна.
5.6 Мэргэжлийн зэргээ тодорхой хугацаагаар хасуулсан багш нь зэрэг хасуулсан хугацаагаа дуусмагц мэргэжлийн зэрэг олох талаар энэхүү журамд заасны дагуу сэргээж болно.
5.7 Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр хүндээр өвчилсөн, 3- аас дээш сарын хугацаагаар гадаадад томилолтоор ажилласны улмаас мэргэжлийн зэрэг авах хүсэлт болон шаардлагатай материалаа журамд заасан хугацаанд бүрдүүлэн өгч чадаагүй багшийн мэргэжлийн зргийг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр тооцож болно.

Зургаа. Мэргэжлийн зэргийн үнэмлэхний загвар
6.1. Мэргэжлийн зэрэгтэй багшид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгосныг гэрчлэх Мэргэжлийн зэргийн үнэмлэх олгоно. Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэх хэвлүүлэх зардлыг сургалтын байгууллага, аймаг нийслэлийн Боловсролын газар, яам( эрх шилжсэн байгууллага) –ны төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
6.2 Багшийн мэргэжлийн бүх зэргийн үнэмлэхийг ижил хэмжээ, дизайн бүхий загвараар хийх ба үнэмлэхийн бичвэр, гадна буюу дотор өнгө нь мэргэжлийн зэрэг бүрээр ялгаатай байна.
6.3. Багшид олгох мэргэжлийн бүх зэргийн үнэмлэхийн гадна талыг сонгосон өнгийн А4 цаасны ½ хэмжээний,230 граммын хатуу цаас, дотор талыг нүүрэн талтай ижил  өнгийн хээтэй цаасар хийж, хоёр талыг нийлүүлэн нааж, нуруулдаж нугалсан байна.
6.4 “Заах аргач багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх ногоон, “Тэргүүлэх багш” мэргэжлтйн зэргийн үнэмлэх цэнхэр, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх улаан   өнгөтэй байна.
6.5  Зэргийн үнэмлэхийн нүүрэн талд “Багш” тэмдэг зурж, дор нь БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ гэж алтан боронзоор бичнэ.











                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 


Post a Comment